The Concept of Smart Property Management.
Бид үл хөдлөх хөрөнгийг удирдах үйл ажиллагаа, интерьер дизайн, консалтинг тус бүрийг салангид бус, бие биенээ дэмжсэн нэгдмэл чанартай буюу цогц системээр хүргэж, хөрөнгийн үнэ цэнийг өсгөдөг. Та өөрийн орон сууцаа түрээслүүлэх бол засвар үйлчилгээ, интерьер тохижилт, түрээсийн менежментийн цогц үйлчилгээг манай хамт олонд даатгаарай.
Үйлчилгээ
Түрээсийн менежментээс эхлээд хотхоны нийтийн эзэмшлийн ашиглалт, засвар үйлчилгээ хүртэл — бид цогц шийдэл санал болгоно.
Rent service
Facility management
Property management concept
Бидний тухай
Үл хөдлөх хөрөнгийн эзэдэд санаа зовохгүй, найдвартай орлоготой байх боломжийг бүрдүүлж, түрээслэгчдэд мэргэжлийн, тав тухтай үйлчилгээ үзүүлэх.
Бид зөвхөн орон зайг түрээслэх бус тухайн үл хөдлөх хөрөнгийн ирээдүйн үнэ цэнийг өсгөж, оршин суугчдын амьдралын чанарыг дээшлүүлнэ.
Өмчлөгч, түрээслэгч, харилцагч талуудын эрх ашгийг эрсдэлгүй, хууль эрх зүй ба санхүүгийн чанд хяналтан доор хамгаалж, урт хугацааны түншлэлийг бий болгоно.
Үүсгэн байгуулагчид

Гүйцэтгэх захирал
Тайзны зураач, интерьер, үл хөдлөхийн менежментийн зөвлөх үйлчилгээний туршлагатай.

Үүсгэн байгуулагч
Үл хөдлөх хөрөнгийн удирдлага, төслийн менежментийн үйлчилгээний туршлагатай.
Яагаад биднийг сонгох вэ?
Та гадаадад байсан ч, Улаанбаатар дахь орон сууцаа бидэнд итгэж болно.
Таны эзэмшлийг биечлэн очих шаардлагагүйгээр бид бүрэн хариуцаж, тогтмол тайлагнана.
Түрээслэгчийг нягт нямбай шалгаж, гэрээгээ хуулийн дагуу баталгаажуулна.
Түрээсийн орлогыг тогтмол хугацаанд, ил тод тайлантайгаар шилжүүлнэ.
Гэмтэл, засвар үйлчилгээг бид өөрсдөө зохион байгуулж, танд зөвхөн үр дүнг мэдээлнэ.
Орон сууцыг түрээслүүлэх төрлөөс хамаарч сарын орлогын дүнг өсгөх боломжтой. Аль төрлөөр түрээслэхээс хамааран эрсдэл, элэгдлийн хэмжээ ч мөн адил өөр байдаг тул та мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах шаардлагатай.

Тавилгатай, тавилгагүй үл хамааран 2 жил хүртэл хугацаагаар түрээслүүлж төлбөрөө сар бүр эсвэл улирал бүр авна.

Олон улсад аялал жуулчлалын зориулалтаар өдрөөр эсвэл 3, 5, 7 хоног гэсэн сонголтуудаар түгээмэл түрээслүүлдэг.

Оюутан залуус, ганц бие хүн эсвэл байгууллагын ажилчдад зориулсан эрэгтэй эсвэл эмэгтэй дотуур байрны түрээс.
Дэлгэрэнгүй мэдээлэл, бусад байрны жагсаалтыг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.
Түрээслэгчид
Түрээслэгчийг шалгах, гэрээ байгуулахдаа анхаарах гол зүйлс.
СӨХ
Ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг хэрхэн бууруулах талаар.
Хөрөнгө оруулагч
Стейжинг хийх, зөв үнэ тогтоох зөвлөмж.
Холбоо барих
Асуулт, санал хүсэлтээ доорх мэдээллээр эсвэл маягтаар илгээнэ үү.